Хан-Уул дүүрэг 20-р хороо 145/5, Улаанбаатар хот, Монгол Улс
email@vetnetmn.org
Хүлээн авахтай холбоо барих: 7013-0324 Эмийн захиалга өгөх: 85891122, 77001122 Зөвлөгөө, МЭҮС: 95080324

Мэдээ мэдээлэл

ИРЛАНД УЛСЫН BIMEDIA КОМПАНИЙ БНХАУ ДАХЬ МАЛЫН ЭМИЙН САЛБАР ҮЙЛДВЭР БОЛОН СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЛАБОРАТОРИТОЙ ТАНИЛЦЛАА

  • 2026/09/17

Ирланд улсын Bimedia компаний БНХАУ-дахь малын эмийн салбар үйлдвэр болон судалгаа хөгжүүлэлтийн лабораторитой танилцлаа.

Монгол ВИ И ТИ НЕТ ТББ-ын ажилчид болон хамтран ажилладаг малын эмч нарын төлөөлөл нийт 30 хүний бүрэлдхүүнтэй Ирланд улсын Bimedia компаний БНХАУ дахь малын эмийн үйлдвэр болон судалгаа хөгжүүлэлтийн лабораторитой танилцах аяллыг 2026 оны 09-р сарын 4-14-ний хооронд зохион байгууллаа.

Аяллын хүрээнд:

- Олон улсын GMP стандарт, шаардлага хангасан Bimedia малын эмийн үйлдвэртэй танилцах

- Судалгаа хөгжүүлэлтийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах

- Хэбэй муж дахь эмийн технологийн төвөөр зочилж, эмийн үйлдвэрлэлийн технологийн хөгжлийн талаар мэдээлэл авлаа.

- RainbowLabs сорилт, баталгаажуулалтын лабораториор зочлон, эмийн чанарын хяналт, шинжилгээ, баталгаажуулалтын үйл явцтай танилцлаа.

Монгол ВИ И ТИ НЕТ ТББ-тай хамтран ажилладаг нийт малын эмч нартаа баярлалаа. Та бүхний цаашдын ажил, үйлсэд нь өндөр амжилт хүсье! Хамтын ажиллагаа маань улам өргөжин тэлж, мал эмнэлгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болтугай.