Хан-Уул дүүрэг 20-р хороо 145/5, Улаанбаатар хот, Монгол Улс
email@vetnetmn.org
Хүлээн авахтай холбоо барих: 7013-0324 Эмийн захиалга өгөх: 85891122, 77001122 Зөвлөгөө, МЭҮС: 95080324

Мэдээ мэдээлэл

НОХОЙ, МУУРНЫ ҮРЖИЛ ХААХ МЭС ЗАСЛЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2026/11/16

Нохой, муурны үржил хаах мэс заслын сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Ви.И.Ти.Нэт ТББ, Энэрэх мал эмнэлэг, сургалтын төвөөс 2026 оны 11-р сарын 11–13-ны өдрүүдэд малын эмч нарт зориулсан “Нохой, муурны үржил хаах мэс заслын сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.

Гурван өдрийн сургалтаар оролцогчид мэс заслын өмнөх үзлэг, үнэлгээ, мэдээгүйжүүлэлт, өвдөлт намдаалт, мэс заслын бэлтгэл, эр, эм нохой, муурны үржил хаах мэс заслын арга техник болон мэс заслын дараах хяналт, арчилгааны чиглэлээр онолын мэдлэгээ бататгаж, практик дадлага хийлээ.

Энэхүү сургалт нь малын эмч нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, жижиг амьтны мэс заслын тусламж үйлчилгээний чанар, ур чадвар мэдлэгийг а бататгах сургалт юм.

Сургалтад хамрагдсан нийт малын эмч нартаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Зургийн цомог