Хан-Уул дүүрэг 20-р хороо 145/5, Улаанбаатар хот, Монгол Улс
email@vetnetmn.org
Хүлээн авахтай холбоо барих: 7013-0324 Эмийн захиалга өгөх: 85891122, 77001122 Зөвлөгөө, МЭҮС: 95080324

Мэдээ мэдээлэл

"ДАДЛАГАЖИГЧ МАЛЫН ЭМЧ - 2026" ХӨТӨЛБӨР

  • 2026/08/13

Онолын мэдлэгийг бодит практиктай холбож, малын эмчийн мэргэжлийн дараагийн түвшинд хүрэхэд чиглэсэн хөгжлийн хөтөлбөр.

Монгол ВИ И ТИ НЕТ ТББ-ын Дадлагажигч малын эмч хөтөлбөр нь шинээр төгссөн болон мэргэжлээрээ ажиллаж буй малын эмч нарт мэдлэг, дадлага, туршлагаа ахиулах орчныг бүрдүүлдэг.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид туршлагатай малын эмч нарын удирдлага дор бодит дадлага хийх, оношилгоо, эмчилгээний арга зүйг практикт эзэмшихийн зэрэгцээ дотоод, гадаадын мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдана.

Мөн мэргэжлийн англи хэл, мэргэжлийн харилцаа, багаар ажиллах, ёс зүй зэрэг ажлын талбарт шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд анхаарна.

2017 оноос том амьтны, 2022 оноос жижиг амьтны чиглэлээр хэрэгжүүлж ирсэн энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн мэдлэгийг дараагийн түвшинд хүргэх, туршлагаа өргөжүүлэх, цаашдын карьерын шинэ боломжийг бий болгох зорилготой.

Эрүүл мал – Оюунлаг Монгол хүн.

Бидний хувьд малын эрүүл мэндэд оруулах хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг нь мэдлэгтэй, чадвартай мэргэжилтнийг хөгжүүлэх юм.

 

Зургийн цомог