ТАРХВАР ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ТАРХВАР ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлхийн тархвар зүйчдийн өдөрт зориулан Мал эмнэлгийн ерөнхий газар, Монгол Ви.И.Ти.Нэт ТББ хамтран тархвар зүйн чиглэлээр сургалт зохион байгууллаа. Сургалт 2026 оны 09 дүгээр сарын 03–04-ний өдрүүдэд танхим болон цахим хэлбэрээр явагдав. Тус сургалтад Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагын тархвар зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс гадна малын их эмч Л.Цэрэндорж /МЭШУ-ны магистр/, малын их эмч Ц.Пүрэвсүрэн /магистрант/ нар хамрагдлаа.
Сургалтыг АНУ-ын Миссисипигийн их сургуулийн Мал эмнэлгийн коллежийн профессор, тархвар зүйч удирдан явуулж, өвчний тандалт, дэгдэлтийн судалгаа, судалгааны арга зүй, мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүйн туршлагаасаа хуваалцав. Энэхүү сургалтыг Мал, амьтны өвчний тандалт, судалгааны чадавхыг бэхжүүлэх, олон улсын арга зүй, туршлагыг Монголын мал эмнэлгийн салбарт нэвтрүүлэх чухал ач холбогдолтой гэж дүгнэлээ.
Эрүүл мал- Оюунлан Монгол Хүн Монгол Ви.И.Ти.Нет ТББ