Хан-Уул дүүрэг 20-р хороо 145/5, Улаанбаатар хот, Монгол Улс
email@vetnetmn.org
Хүлээн авахтай холбоо барих: 7013-0324 Эмийн захиалга өгөх: 85891122, 77001122 Зөвлөгөө, МЭҮС: 95080324

Мэдээ мэдээлэл

Аюулгүй сонголт сургалт

  • 2024/09/11

Focus on the Family ТББ-аас өсвөр насны хүүхдүүдэд зориулан зохион байгуулдаг "Аюулгүй сонголт" сургалтыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монгол Ви И Ти Нет ТББ-ын багш Н.Мөнхтуяа, Д.Хандаа нар Завхан аймгийн Баянтэс сумын ЕБС-ийн 9-р ангийн 29 сурагчдад амжилттай зохион байгууллаа. Тус сургалтаар сурагчид “Би хэн бэ, Би ямар үнэ цэнтэй вэ, Үерхэл нөхөрлөл, Найз нөхөдтэйгөө цахим орчныг хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ” талаар хамтдаа суралцлаа. Энэхүү сургалт нь бүтэн өдрийн турш тасралтгүй үргэлжилдэг цогц сургалт юм. Бидний сургалтыг дэмжин зохион байгуулахад туслалцаа үзүүлж хамтран ажилласан Ч.Дашхүү захиралтай Завхан аймгийн Баянтэс сумын ЕБС-ийн хамт олонд талархлаа илэрхийлье.