“АДУУНЫ ҮРЖИЛ, ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛГИЙН СУРГАЛТ – 2026” 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
"Адууны үржил, зохиомол хээлтүүлгийн сургалт – 2026" 3 дахь жилдээ амжилттай өндөрлөлөө.
Гурван өдрийн турш үргэлжилсэн сургалтаар адууны үржил, зохиомол хээлтүүлгийн чиглэлээрх онол, практикийн мэдлэгийг Монголын малын эмч, мэргэжилтнүүдэд хүргэлээ.
Олон жилийн туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцсан АНУ-ын экспертүүд Tom Juergens, Johnny Haffner, Jeff Shane нартаа, мөн сургалтад оролцсон нийт малын эмч, мэргэжилтнүүд, хамтран ажилласан байгууллага, зохион байгуулах багийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монголын мал эмнэлгийн салбарын хөгжилд хамтдаа хувь нэмрээ оруулж буй та бүхэндээ баярлалаа