МАЛ ЭМНЭЛГИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
Монгол Ви И Ти Нет ТББ нь 2005–2011 оны хооронд жил бүр 21 аймгийн 1000 гаруй малын эмч нарыг хамруулсан “Мал эмнэлгийн үргэлжилсэн сургалт”-ыг олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай байгууллага юм.
Энэхүү сургалт нь орон нутагт ажиллаж буй малын эмч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна тэднийг хооронд нь уулзуулж, туршлага солилцох, хамтдаа хөгжилтэй, дурсамжтай мөчүүдийг бүтээдэг хүсэн хүлээдэг сургалтуудын нэг болж чадсан.
Сургалт нь 2026 оны 1-р сарын 12-ноос 2-р сарын 3-ны хооронд үргэлжилж, онол болон практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Монгол Ви И Ти Нет ТББ нь цаашид ч мал эмнэлгийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, орон нутгийн малын эмч нарыг дэмжих үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэхийг зорьж байна.



